Төслийн баг

Б.Алтангэрэл | ТУЗ-ийн дарга

Уул уурхай, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 30 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа. Цахилгааны инженер мэргэжилтэй. БНСУ-ын Засгийн газартай хамтран Хотгор шанага нүүрсний уурхайг эзэмшдэг. Баруун бүсийн аймгуудыг Эрчим хүчээр хангах төсөл хэрэгжүүлэгч Баруун Монгол энержи ХХК-ний үүсгэн байгуулагч.

Т.Амарсанаа | Хууль, бодлогын асуудал хариуцсан захирал

Хуульч мэргэжилтэй. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд бизнесийн эрх зүйн зөвлөлгөө өгөх чиглэлээр 20 жил ажиллаж байгаа. Монголын өмгөөлөгчийн холбооны болон Хотгор шанага ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Баруун монгол энержи ХХК-ний хувьцаа эзэмшигч болно.

Жозеф Лий | Зөвлөх - Эрх зүй болон Эдийн засаг

17 жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын банкир, хууль, блокчэйн энтрепренер. Хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллаж байхдаа компанийн бүтцийн шинэчлэлт, төслийн санхүүжилт, нэгдэн нийлэх, худалдан авах ажиллагаа болон үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэлээр мэргэшин ажилласан. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, финтек болон блокчэйний чиглэлээр хойд Азийн орнуудын засгийн газруудад эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Одоогоор тэрээр дижитал шилжилт, дизайн, техникийн архитектур, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, аюулгүй тархаан байршуулсан системийн хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг DIIANT компанид захирал, эдийн засгийн зөвлөхөөр ажилладаг. Өмнөд Солонгост төрж, Австралид өссөн тэрээр Шинжлэх ухааны бакалавр (Даатгалын судалгаа, Математик), Хэрэглээний санхүүгийн бакалавр, Хуулийн ухааны доктор зэрэгтэй.

А.Анар | Хамтран үүсгэн байгуулагч

А.Анар нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, стратегийг бодит зорилт болгон хувирган бизнесийн гүйцэтгэл болон өсөлтийг хангах чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай. Тэр өмнө нь Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-д Үйл ажиллагаа эрхэлсэн захиралаар ажиллаж байсан ба одоогоор Монголын Хөрөнгийн Биржийн хараат бус ТУЗ-ын гишүүн, болон Амаржаргал Сангийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Анар, СЭЗИС-т Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр МВА, АНУ-ын Колорадогийн Их Сургуульд Эдийн засгийн бакалавр зэрэгтэй (Оюуны өмч).

Майкл Жонсон | Техникийн асуудал хариуцсан захирал

Хүнд үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбарын 40 гаруй жилийн туршлагатай инженер. Тэрээр үндэстэн дамнасан корпорац, гарааны компаниудын аль алинд нь төслийн зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө олон улсын зөвлөх үйлчилгээ, төслийн удирдлагын TOA Consulting компанийн үүсгэн байгуулан, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Тэрээр дэлхийд танигдсан Arcelor Mittal, AHMSA, Mobarakeh Steel Company, SMS Siemac болон Iron Ore Canada зэрэг дэлхийн хэмжээний үндэстэн корпорацуудад Хятад, Хойд Америк, Зүүн өмнөд болон Төв Ази, Ойрх Дорнод зэрэг үндэстэн дамнан ажиллаж байсан арвин туршлагатай.

Эрик Чой | Хамтран үүсгэн байгуулагч

Тэрээр Азийн блокчэйн салбарт танигдсан тэргүүн эрхмүүдийн нэг. Дэлхийн блокчэйн технологийн салбарт 7 жил гаруй ажилласан түүнийг өмнөх харилцагчид, бизнесийн түншүүд нь биелэшгүй зүйлийг блокчэйнээр бүтээдэг нэгэн гэдэг байна. Тэрээр хамгийн уламжлалт зах зээлийн бизнесүүдэд ч блокчэйн технологийг нэвтрүүлэх авьяастай бөгөөд уламжлалт санхүү, онлайн тоглоом, энтертэйнмент (телевиз болон онлайн) болон дэд бүтцийн салбарт энэ технологийг нэвтрүүлсэн юм. Эрик өнөөдрийг хүртэл 50 гаруй крипто төсөл дээр ажилласан бөгөөд одоогоор дижитал шилжилт, дизайн, техникийн архитектур, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, аюулгүй тархаан байршуулсан системийн хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг DIIANT компанийн Гүйцэтгэх захирлын албыг хашдаг.

Г.Бөртэ-Үжин | Маркетинг, Сошл медиа хариуцсан захирал

Бөртэ-Үжин 11 жилийн туршлагатай бизнес эрхлэгч, маркетер, нөлөөлөгч юм. Тэрээр 2009 онд Монгол Улсын хамгийн том видео тоглоомы төвийн анхны салбараа нээж байсан бөгөөд өдгөө уг төв нь Монголын цахим спортын салбарын хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн. Бөртэ-Үжин мөн Монголын Цахим Спортын холбооны ТУЗ-н гишүүдийн нэг юм. Тэрээр улс төрийн кампанит ажил, блокчэйн төсөл, телевизийн шоу, борлуулалт болон брэнд менежментийн туршлагатай. Raffles International Institute-ээс Маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн.

Дэвид Гонг | Бизнес хөгжил хариуцсан захирал

Дэвид блокчэйний салбарт бизнесийн хөгжил, судалгаа шинжилгээний чиглэлээр төвлөрөн ажилласан туршлагатай бөгөөд хэзээд шинийг сурах, онцгой өнцгийг гаргаж ирэхийг эмрэлздэг нэгэн. Тэрээр Колумбын их сургууль (Columbia University)-ийн тархмал бүртгэлийн технологийн Blockchain@Columbia төсөлд анхлан оролцогчдын нэг бөгөөд CBDC харилцан үйлдэлцэлийн 1-р түвшний блокчэйн протоколын CBDC Blockchain Research Institute and Cypherium-ийн судлаач.

Ранадип Саха | Захирал, Блокчэйн хөгжүүлэгч

Ранадип Саха нь тархсан системийн (distributed systems) дизайны архитектур болон түүний хэрэгжилтийг удирддаг. Тэрээр 2017 оноос хойш Ethereum-д суурилсан төслүүд дээр төрөл бүрийн багуудтай хамтран ажилласан. Мөн тэрээр Hyperledger ашиглан шуудангийн эрэмбэлэх, спам шүүлт хийх патентлагдсан нэр хүндийн удирдлагын систем дээр ажиллаж байсан. Түүний туршлага нь засаглал, шагналын удирдлагын систем зэрэг DeFi дээр суурилсан төслүүдээс бүрддэг. Тэрээр өмнө нь Python болон Node.Js дээр суурилсан баикэнд системүүд (bankend systems) болон ReactJs дээр суурилсан фронтэнд (frontend) вэб програмууд дээр ажилладаг фулл стак (full stack) хөгжүүлэгч.

Last updated